Програмаа хэрхэн бүртгүүлэх вэ?
Таны www.asctimetables.com сайтаас татаж суулгасан туршилтын хувилбарт бүх функцүүд агуулагдсан ба та сургуулийнхаа хичээлийн цагийн хуваарийг хийж болно.
Танай сургуульд уг програм нийцэж байгаа эсэхийг сайн хянаад, интернет дэх www.asctimetables.com сайтаар орж худалдан авах ба та бүртгэлийн дугаарыг хүлээн авснаар хэвлэж хадгалах, програм руу хандаж өөрчлөлт оруулна.
Та бүртгэлийн дугаарыг програмдаа оруулна. Програмыг дахин эхлүүлсний дараагаар Registration гэсэн товч дээр дарна.
Цонхны үзэгдэх байдал:
Цахим шуудангаар бүртгүүлсэний дагуу Registration name болон Registration number мэдээллийг оруулна. Үүнийг алдаагүй оруулах сайн аргуудын нэг copy/paste (CTRL-C болон CTRL-V) функцийг ашиглаарай.
Хэрэв та өөр бүртгэлийн нэрээр ашиглахыг хүсвэл бидэнд хандаарай. Бид танд зориулж шинэ бүртгэлийн нэр болон дугаарыг гаргаж өгөх болно. Хэдий тийм боловч бүртгэлийн нэрэнд заавал танай сургуулийн нэр, хаягын мэдээллээс агуулагдах болно.