Хэрхэн багш/ангиуд/хичээл/танхим-н мэдээллийг эрэмбэлэх вэ?
Та тухайн цонхны баруун доод буланд байгаа дээшээ доошоо сум бүхий жижиг хоёр товчийг ашиглаж жагсаалтыг эрэмбэлж дарааллуулна.
Жагсаалт дахь эрэмбэлэх мөр дээрээ дараад дээшээ/доошоо сумыг дарах байдлаар хүссэн байрлалдаа байршуулна. Энэхүү багш/ангиуд/хичээл/танхим-н дарааллын өөрчлөлт нь Whole/Teachers/Classrooms гэсэн үндсэн харагдах хэсэгт мөн өөрчлөгдөнө.
Өөр нэг бас дарааллуулах арга нь тухайн баганын дээд хэсэгт дарах байдлаар эрэмбэлнэ. Энэ арга нь нэрээр, эсвэл бусад баганын мэдээллээр дарааллыг тодорхойлно.
Хэдий ийм боловч энэ үүсгэж байгаа дараалал нь түр зуурынх бөгөөд тухайн хэсгээс гарсанаар анхны дараалалд орно.
Жагсаалтыг зарим баганаар эрэмбэлэхэд баруун доод буланд өөрчлөлтийг түгжих (түлхүүр) болон буцаах (чагт) товчнуудыг ашиглана.
Түгжих товчийг ашигласнаар тухайн идэвхитэй (түр зуурын) дараалал байнга цаашаа ашиглагдахаар тогтмол болно. Харин буцаах (чагт) товчийг ашигласнаар дараалал анхны хэлбэртээ орно.
Тайлбар:
1. Түр зуурын дараалалын өөрчлөлт нь Whole/Teachers/Classrooms гэсэн хичээлийн хуваарийн харагдацад өөрчлөлт оруулахгүй.
2. Хэрэв та урвуу байдлаар эрэмблэхийг хүсэж байгаа бол тухайн баганын дээд хэсэгт хоёр удаа дарах хэрэгтэй.
3. Ctrl + click хослолыг тухайн баганын дээд хэсэгт хослуулан дарснаар олон баганаар эрэмбэлэх боломжтой болно.